|
Бичсэн Х.Батболд
|
|
Өвөрхангай аймаг дахь Шүүхүүдийн дэргэдэх залуучуудын зөвлөлөөс Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг байгууллага дээрээ зохион байгуулж энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийлээ.
Үндсэн хуулийн талаархи ард иргэдийн мэдлэгийг сайжруулах зорилгоор Үндсэн хуулийн талаар ханын самбар гаргаж иргэдэд Үндсэн хуулийн талаархи мэдээлэл хүргэлээ.
Мөн Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугар “Үндсэн хуулиа дээдлэн шүтэх ёсон” сэдэвт нийтлэлийг Өвөрхангай аймгийн орон нутгийн хэвлэл “Таны элч” сонинд нийтлүүлж нийтийн хүртээл болголоо.
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн хүрээнд шүүхийн шүүгч ажилтнуудын үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шүүгч, ажилчидын дунд хөгжөөнт цэнгээнт “Hey Hey” уралдааныг зохион явууллаа.
Тус уралдаант тэмцээнд аймгийн Давж заалдах шатны шүүхээс 1 шүүгч, Захиргааны хэргийн шүүхээс 1 шүүгч, Сум дундын нэгдүгээр шүүхээс 2 шүүгч, Тамгын хэлтэсээс 2 ажилтан тус тус оролцож оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос Тогондоо тэмцээн аймгийн шүүхийн шүүгч Л.Нямдорж, Зургандаа тэмцээнд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Нэргүй, Бүжгэнддээ тэмцээнд Аймгийн шүүхийн шүүгч Л.Нямдорж, Монгол хип хоп тэмцээнд тамгын хэлтсийн дарга Д.Мөнхбаяр нар тэргүүн байр эзэллээ. Нийт тэмцээний нийлбэр дүнгээр аймгийн шүүхийн шүүгч Л.Нямдорж шалгарлаа.
Монгол улсад Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан Хөгжөөнт цэнгээнт “Hey Hey” уралдаанд идэвхитэй оролцсон, шүүгч ажилтнууддаа баярласанаа илэрхийлж цаашдынх нь ажилд амжилт хүсье.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН
ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ
Бичсэн М.Мандахбаяр |
|
|
Бичсэн Х.Батболд
|
|
“Ардчилсан Үндсэн хууль -20” нийтлэлийн уралдаанд
Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч
Б.Сугар нийтлэлийн төрөлд 3 дугаар байранд шалгарчээ
Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулан УИХ-ын Тамгын газар болон Үндсэн хуулийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын ажлын хэсгээс сэтгүүлч, нийтлэлчдийн дунд зарласан “Ардчилсан Үндсэн хууль – 20” уран бүтээлийн уралдааны нийтлэлийн төрөлд Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Сугарын “Үндсэн хуулиа дээдлэн шүтэх ёсон” нийтлэл 3 дугаар байр эзэлжээ. Уг уран бүтээлийн уралдаан нийтлэл, ярилцлага, сурвалжлага, нэвтрүүлэг гэсэн 4 төрлөөр явагдсанаас шүүгч Б.Сугарын нийтлэл шилдэг 3 нийтлэлд шалгарсан байна.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
Бичсэн Х.Батболд
|
|
Өвөрхангай аймгийн шүүх 3-р улиралын зөвөлгөөнөө хийлээ
2011 оны 3-р улиралын нийт шүүгч ажилчидын өргөтгөсөн зөвөлгөөнийг хийж , хэргийн хөдөлгөөний стандартыг шалгаж, үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.
2011.10.01 буюу Ахмадын баярын өдрийг тохиолдуулан аймгийн шүүхийн хамт олон ахмад настангуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Сургалтанд хамрагдлаа.
2011.10.06 – 2011.10.08 өдрийн хооронд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгээс
Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний эрх зүй, Хуульчийн ёс зүй, Эрүүгийн эрх зүй ,
Захиргааны эрх зүйн сэдвээр зохион байгуулсан багц цаг олгох сургалтанд
аймгийн шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нар бүрэн хамрагдлаа.
Өвөрхангай аймгийн шүүхүүдийн дэргэдэх залуучуудыг Зөвлөл байгууллаа.
2011.09.26-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхүүдийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийг байгуулж , анхдугаар хуралдааны хийж үйл ажиллагаагаа эхлү¿ллээ.
|
|
Бичсэн Х.Батболд
|
|
2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд ажиллаж буй залуус өөрсдийн үзэл бодлоороо нэгдэн Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн дэргэдэх залуучуудын зөвлөлийг байгуулж анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаар Зөвлөлийн дарга, үйл ажиллагааны дүрмийг баталж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.
2011 оны 9 дүгээр сарын 19-нөөс 28-ны хооронд Хүний эрхийн үндэсний комиссоос Дундговь, Өмнгөговь, Өвөрхангай аймгуудад “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд явагдсан сургалт, уулзалт ярилцлагад тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд оролцсон байна.
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>
|
|
|